СЭЛЭНГЭ: Хууль бусаар алт олборлож, гол бохирдуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-14 12:36:10

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

 

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтнууд, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар хууль бусаар алт олборлож, гол бохирдуулсан зөрчлийг илрүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутагт Их алтны Зүр хүзүү уулын ар хэсэгт, Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд зөрчил гаргасан байсныг илрүүлэн шалгаж байна.