Рийлика Раннил: Цөмийн энергийг ашиглахад хяналтын, гүйцэтгэлийн нэгжийг зайлшгүй байгуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-14 14:49:11

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Цөмийн эрчим хүчний дэд бүтэц: Үндэсний байр суурь ба төлөвлөлт” үндэсний семинар, хэлэлцүүлгийг Цөмийн энергийн комиссоос МУИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.


Энэ тухай Цөмийн энергийн комиссын ажлын албаны цөмийн технологийн газрын дарга М.Чадраабалаас тодруулбал, “Цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотойгоор бодлого хэрэгжүүлж, суурь, судалгааны ажил хийх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотой манай улс Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай цөмийн эрчим хүчний хэрэглээ, ашиглалт, түүний арга аргачлалын талаар хамтран ажиллаж байгаа.




Нэг ёсондоо олон улсын туршлага авах дээр ОУАЭА манай улсыг дэмжин ажиллаж байгаа. Үүнд хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, урьдчилсан ТЭЗҮ-г хийх, аюулгүй ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагааны зөвлөмжүүд орж байгаа. Энэ талаар олон улсын экспертүүд манай улсад ажиллаж байна” гэв.



Дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор өнөөдөр дэлхийн 27 орон, шинээр атомын цахилгаан станц барих буюу цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах сонирхлоо илэрхийлээд байна. Үүнээс 11 улс цөмийн эрчим хүч ашиглах талаар шийдвэрлэж, 16 орон энэ талын судалгааг хийж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна гэдгийг тэрбээр тодотголоо.


Цөмийн энергийг ашиглах талаар шийдвэр гаргаад буй орны нэг Эстони улсын цөмийн эрчим хүчний мэргэжилтэн Рийлика Раннил тус улсын туршлагаас танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, дэлхий дахинаа улс орнууд эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдлыг хангах, нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд цөмийн эрчим хүчийг ашиглахад хүрч байна. Энд ялангуяа бага чадлын модулярт зоиулсан цөмийн хөтөлбөр хрэгжүүлэх нь дэлгэрч байна гээд, “Манай улс энэ талаар шийдвэрлэж, ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.




Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 гол байгууллагыг байгуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг талаар тэрбээр танилцууллаа. Үүнд:

  • Төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нэгж NEPIO буюу ЦЦС-ыг өмчлөн ажиллуулагч,
  •  Засгийн газраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулж, үүргийг тодорхойлох,
  • аюулгүй ажиллагааг хангах хяналтын байгууллагыг бие даасан, хараат бус байдлаар ажиллуулдаг байна. 



Холбоотой мэдээ