Өнөөдөр орой хоёр байршилд авто зам хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-16 14:00:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр орой хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ.


Улаанбаатар хотын Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас энэ сарын 19-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.


Мөн, Баянгол дүүргийн Дилав хутагт Жамсранжавын гудамжаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг 23:00 цагаас энэ сарын 18-ны өглөө 6:00 цагийн хооронд хааж засах юм.



Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

Холбоотой мэдээ