ХӨВСГӨЛ: "Миний мөрөөдлийн номын сан” 6000 орчим номын фондтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-16 15:22:10

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 16 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургууль нь  номын сангийн стандарт, багш сурагчдын хэрэгцээ шаардлага, эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн техник технологиор хангагдсан тав тухтай, жишиг орчныг бүрдүүлэх зорилгоор “Миний мөрөөдлийн номын сан” төслийг хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэлэг, орчин үеийн стандартад нийцсэн хүүхдийг бие даан хөгжихөд чиглэсэн номын сантай болж нээлтээ хийлээ.


Миний мөрөөдлийн номын санд нэг удаа 40-50 сурагч сууж ном уншиж, хичээлээ хийх боломжтой юм.


Тохижилт 60 орчим хувьтай байгаа бөгөөд чөлөөт уншлагын хэсэг, багаараа хамтдаа ажиллах судлах өрөө судлах , ганцаарчилж суух хэсэг, амрангаа унших  гэсэн 4 хэсгийг бүрдүүлжээ.


Иргэд олон нийтийн хандиваар номын фондыг нэмэгдүүлж 6000 орчим номтой болжээ.


Цаашид хүүхдүүд өөртөө үйлчилж дуртай номоо аваад унших, хичээлээ хийх зэрэг хэсгүүдэд тохижилтыг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг Сод-Эрдэм сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багш Д.Мөнхбаатар хэлж байлаа.

  




Холбоотой мэдээ