Д.Бивол даагаа нэхэх хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-17 16:20:25

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 17 /The Ring/. Оросын боксчин Дмитрий Бивол нутаг нэгт Артур Бетербиевтэй ойрын үед дахин тулаан хийх хүсэлт гаргажээ. 


Хүсэлтийг Дэлхийн боксын зөвлөл (WBC), Олон улсын боксын холбоо (IBF), Дэлхийн боксын байгууллага (WBO) болон Дэлхийн боксын холбоонд (WBA) хүргүүлсэн байна. 


А.Бетербиев 10 дугаар сарын 13-нд Д.Биволыг шүүгчдийн шийдвэрээр ялж, хагас хүнд жингийн (79.4 кг хүртэл) дэлхийн үнэмлэхүй аварга болсон билээ. Тэрбээр WBC, IBF болон WBO-гийн аварга цолоо хамгаалж, Д.Биловын эзэмшиж байсан WBA-гийн аваргын бүсийг авсан юм. Тулааныг шүүгчдийн нэг нь боксчдыг 114:114-өөр тэнцүүлсэн бол хоёр шүүгч 115:113, 116:112-оор А.Бетербиевт ялалтыг өгчээ. Тулааны дараа Д.Биволын багийнхан шүүлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. 


Холбоотой мэдээ