“Формула-1”-ийн Америкийн Гран-прид Ш.Леклер түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 21 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 дэх гараа буюу АНУ-ын Гран-Прид “Феррари" багийн нисгэгч Шарль Леклер түрүүллээ. Уралдаан Техас муж улсын Остин хотын “Circuit of the Americas” замд болжээ.
Хоёрдугаар байрыг "Феррари" багийн испани нисгэгч Карлос Сайнс эзэлсэн бол Нидерландын уралдаанч, "Ред Булл" багийн гишүүн Макс Ферстаппен гуравдугаарт орсон байна. М. Ферстаппен барианы шугамд "Макларен" багийн британи нисгэгч Ландо Норриссын дараа дөрөвдүгээрт орж ирсэн боловч Л.Норрис гүйцэж түрүүлэх дүрмийг зөрчсөн тул таван секундийн торгууль авчээ.
Ш.Леклер энэ оны дэлхийн аварга шалгаруулах уралдаанд гурав дахь удаагаа түрүүлж байна. Өмнө нь тэрбээр Монакогийн Гран-при болон Италийн Гран-прид түрүүлсэн юм.
Энэ оны 19 дэх гарааны дараах байдлаар М.Ферстаппен 354 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Л.Норрис /297 оноо/, Ш.Леклер /275/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар Макларен" /544/ тэргүүлж байгаа бол "Ред Булл" /504/, “Феррари” /496/ багууд хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1” -ийн 20 дахь гараа 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Мексикт болно.