ОРХОН: Эрдэнэт хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-21 11:30:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны 10 дугаар сарын 21 /МОНЦАМЭ/ Эрдэнэт хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж байна.


Орхон аймаг 1974 онд байгуулагдсан цагаасаа хойш хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гурван удаа боловсруулан хэрэгжүүлжээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хот байгуулалтын үндсэн суурь бичиг баримт юм. Хамгийн сүүлд буюу 2005 онд Орхон аймаг Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болсонтой холбоотойгоор “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг” 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулан баталж байжээ.   


Энэ удаагийн төлөвлөгөөг боловсруулахдаа инженерийн бие даасан төвүүдийг захын гэр хороололд байгуулах юм. Учир нь “Эрдэнэт” ДЦС-аас гэр хороолол руу татах дулааны шугам захын цэгтээ 184 м өндөрт хүрэхээр байгаа нь асуудал үүсгэж байгаа тул үүнийг шийдэж төвийн нэгдсэн шугамаас үл хамаарах дэд төвүүдийг гэр хороололд байгуулах юм. 

Холбоотой мэдээ