СЭЛЭНГЭ: Үржлийн малын гойд ашиг шимт махны үхрээр герефорд үүлдэр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-22 15:20:44

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Алтан намар” фестивалийн хүрээнд зохион байгуулсан “Шилмэл мал-2024” арга хэмжээний үржлийн малын гойд ашиг шимт махны чиглэлийн үхэр шалгаруулах төрөлд Сэлэнгэ аймагт үржүүлж байгаа герефорд үүлдрийн бух, үнээ амжилттай оролцсон байна.

 

Тодруулбал, герефорд үүлдрийн үнээ амьдын жин 810 кг татаж шилдэг хээлтэгч төрөлд тэргүүн байрт шалгарсан бол герефорд үүлдрийн бух амьдын жин 810 кг татаж шилдэг хээлтүүлэгч төрлийн гутгаар байрт шалгарчээ.

 

Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Алтанбулаг суманд Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилгоор үржүүлж байна.

 

Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ тугалыг хагас дулаалгатай энгийн байдлаар бойжуулдаг байна.    

 

Эл үхэр нь махны хэвшлийг бүрэн хадгалсан, гуя хонгоны махны дүүргэлт сайн, булчин махны хөгжил жигд, нядлагын гарц, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо юм.

 

Мөн сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчмийг бүрэн хангаж чаддаг байна.

  

Холбоотой мэдээ