ДОРНОГОВЬ: Хурдан киоскийг Цагдаагийн газарт нэмж байрлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/ Төрийн зарим үйлчилгээг түргэн хугацаанд авдаг хурдан киоскийг аймгийн Цагдаагийн газарт нэмж байрлуулжээ.
Ингэснээр аймгийн хэмжээнд хурдан киоск хоёр ажиллаж байгаа бөгөөд тухайн машинаас иргэн, хуулийн этгээд өдөр тутмын амьдралдаа тохиолддог лавлагаа тодорхойлолтуудыг хэн нэгний хамааралгүйгээр шууд авдаг юм.
Тухайлбал, иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн, жолооны үнэмлэхний, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт зэрэг нийт 200 гаруй лавлагаа тодорхойлолтын үйлчилгээг “Хурдан киоск”-оос авах боломжтой.