ОРХОН: “Хууль зүйн туслалцааны төв” 200 иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх “Хууль зүйн туслалцааны төв” байгуулаад зургаан сар болж байна.
Уг төв өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгч, 37 хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.
Орхон аймагт анх удаа байгуулсан
тус төвд гурван өмгөөлөгч ажиллаж, амьжиргааны түвшин доогуур
өрхийн гишүүдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж хууль, эрх зүйн
мэдлэг олгож байна.