Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-18 10:35:16

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ захирамж гаргаж, өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээг хориглох тухай Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Үүнийг үндэслэн ийнхүү захирамж гаргажээ.

Захирамжийг хэрэгжүүлж 3 хоногийн хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахгүй байхыг Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи согтруулах ундаа худалдаж, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасан байна.

Сонгуулийн санал хураалтын өдөр олон нийтийн хэв журмыг чанд сахиулж ажиллахыг Цагдаагийн газрын дарга Б. Очирдорж болон сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ