ӨВӨРХАНГАЙ: Энэ жил Орхоны хөндийгөөр 64163 жуулчин аялжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-01 11:57:26

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Оны эхний гурван улирлын байдлаар Өвөрхангай аймагт гадаад, дотоодын 64163 жуулчин иржээ. Тэдгээрийн 22043 нь хилийн чанадаас ирсэн жуулчид байна.


Өвөрхангай аймгийн өмнөө барьдаг аялал жуулчлалын бүс нутаг бол Орхоны хөндий юм. Хархорум хотын туурь, Эрдэнэзуу музей, Төвхөн хийд, Улаанцутгалантын хүрхрээ, Хүйсийн найман нуур оршдог уг газар нутгийг зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.


Археологийн болон түүх, соёлын дурсгал ихтэй, байгалийн онгон дагшин үзэсгэлэн бүрдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Орхон голын хоёр эрэгт 364358 га талбайг эзэлдэг ба 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтад орсон байна.

 







Холбоотой мэдээ