“Манчестер Юнайтед”-ийг Рубен Аморим дасгалжуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /BBC/. Португал мэргэжилтэн Рубен Аморим Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” клубийн ахлах дасгалжуулагч болохоор боллоо. Түүний одоо дасгалжуулж буй "Спортинг Лиссабон" клуб 11 сая еврогийн нөхөн төлбөр авна.
Р.Аморим олон улсын тоглолтууд завсарласны дараа 11 дүгээр сарын 11-нд шинэ ажлаа албан ёсоор хүлээн авна. Тэр хүртэл тэрбээр "Спортинг" багийг үргэлжлүүлэн дасгалжуулах бөгөөд тус баг Примейр лигт (Португалын хөл бөмбөгийн дээд дивизион) дахин хоёр тоглолт хийх ба Аваргуудын лигийн тэмцээнд "Манчестер Сити"-тэй тоглох юм.
Харин "Манчестер Юнайтед” түр ахлах дасгалжуулагч Руд ван Нистелройгийн удирдлага дор дараагийн гурван тоглолтоо “Челси”, Грекийн “ПАОК”, “Лестер Сити” багуудтай хийнэ. Тус клуб Р.Аморимтой 2027 оны зургаадугаар сар хүртэл гэрээ байгуулсан бөгөөд гэрээг дахин нэг улирал сунгах боломжтой ажээ.