СЭЛЭНГЭ: Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 841 тн өвс, 530 тн тэжээл бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-02 12:35:30

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд 10323 малчин, мал бүхий өрх, 71 аж ахуйн нэгжид 1.7 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэл хангаад байна.

 

Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 184.2 мянган тн байгалийн хадлан, 940 тн сүрэл, 7806 тн ногоон тэжээл, 25.8 мянган тн үйлдвэрийн тэжээл, 117 тн гар тэжээл, 3717 тн давс, хужир шүү, 2214 тн дарш ногооны хаягдлыг тус тус бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэл 102.4 хувьтай байна.

 

Бизнесийн зориулалтаар 8529 тн буюу 341.1 мянган боодол байгалийн хадлан, 670 тн ногоон тэжээл бэлтгэжээ.

 

Үүнээс 537 тн буюу 21480 боодол өвс, 413 тн ногоон тэжээлийг борлуулж, 7697 тн буюу 307.8 мянган боодол өвс, 560 тн ногоон тэжээлийг зах зээлд борлуулахаар иргэн аж ахуйн нэгжүүд нөөцлөөд байна.


Бизнесийн зориулалтаар бэлтгэсэн боодлын өвс 5500-7500, ногоон тэжээл 10000-12000, урлон 120000-350000 төгрөгийн үнэтэй байна.

 

Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 841 тн өвс, 530 тн тэжээл бэлтгэжээ.

Холбоотой мэдээ