Хар тамхины хэрэгт холбогдсон Монголын хоёр иргэнийг нутаг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-18 15:42:33

БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрынхан анхаарал хандуулж ажилласны дүнд санамсаргүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон Монголын хоёр иргэнийг нутаг буцаажээ.

Тодруулбал, энэ оны 4 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодис худалдан авч, Эрээн хот руу тээвэрлэсэн гэмт хэрэгт 8 Монголын иргэн сэжиглэгдэн цагдан хоригдож байсан. Тэдгээрийн хоёрынх нь цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцож ийнхүү нутаг буцаасан байна.

Мөн энэ оны хоёрдугаар сарын 1-нд Шилийн гол аймгийн Зүүн хатавчийн боомтын Гаалийн хашаанд манай улсын иргэдийн өвс ачсан том оврын 12 машин шатсан асуудал гарсан. Уг асуудалд тус Консулын газрынхан шуурхай арга хэмжээ авч, хохирлыг бүрэн барагдуулсан байна.

Б.Туул

Холбоотой мэдээ