“Боинг”-ийн ажилтнууд ажил хаялтаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /AP/. Даваа гарагт “Боинг” компанийн ажилтнуудын 59 хувь нь компанийн удирдлагын саналыг зөвшөөрснөөр АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч тус компани үйлдвэрлэлээ дахин эхлүүлэх боломжтой боллоо. Шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар цалинг ирэх дөрвөн жилийн хугацаанд 38 хувиар нэмэгдүүлнэ.
Машинистууд ба агаар сансрын салбарын ажилтнуудын олон улсын холбооны /IAM/ Сиэтл хот дахь салбарын тэргүүн Жон Холден мэдэгдэхдээ "Ажил хаялт дуусна, ажилтнууд одоо ажилдаа эргэн орж, онгоцоо үйлдвэрлэж эхлэх бөгөөд компанийн үзүүлэлтүүдийг өсгөж, санхүүгийн амжилтад хүргэх нь бидний зорилго болж байна. Би гишүүдээрээ бахархаж байна. Тэд ихээхэн амжилтанд хүрлээ, бид урагшлахад бэлэн байна” гэжээ.
“Боинг” компанийн гүйцэтгэх захирал Келли
Ортберг мөн ажилтнуудтай
тохиролцоонд хүрсэндээ баяртай байгаагаа
илэрхийлсэн байна. “Өнгөрсөн хэдэн сар бид бүгдэд хэцүү байсан ч гэлээ бид бүгдээрээ нэг л багийнхан шүү дээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ажилтнууд
яагаад ажил хаясан бэ?
“Боинг”-ийн
737 MAX загварын нисэх онгоц
осолдсоны улмаас тус компанийн Вашингтон муж улс дахь гол үйлдвэрийн ажилчдын ажлын ачаалал ихээхэн нэмэгджээ. Аюулгүй байдлыг чухалчилж байсан нь зөв боловч үйлдвэрлэлийн явцад хэт дарамт шахалт ирж байсан талаар шүгэл үлээгчид мэдүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд амьжиргааны өртөг эрс нэмэгдсэн хэдий ч “Боинг” компанийн ажилтнууд санхүүгийн хүнд байдлын улмаас цалинг өсгөхгүй байх шийдвэрийг хэд хэдэн удаа хүлээн зөвшөөрчээ. Ажилтнууд ажил хаялт зарласны дараа “Боинг”-ийн зүгээс цалинг 25, 35 хувиар нэмэгдүүлэх санал тавьж байлаа.
Үйлдвэрчний эвлэлийнхэн цалинг нэмэгдүүлэх хэлэлцээрийг
амжилттай хийсэн хэдий ч зарим ажилтны
шаардлагыг биелүүлж чадаагүй байна. Энэ
оны наймдугаар сард үүрэгт ажилдаа орсон К.Ортберг ажил хаялт болон
бусад хүчин зүйлийн улмаас 170
мянган ажлын байрны 10 хувийг
цомхотгох болсныг саяхан мэдэгджээ.