ХӨВСГӨЛ: Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөөг зорих иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-06 14:31:05

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор нутгийн хэл соёл, орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд аялагч иргэдэд зориулан Алаг-Эрдэнэ сумын нутагт байдаг Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөөний танилцуулгыг кирилл, англиар хийж байршууллаа.


Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3,84 см өндөр бөгөөд 3000 орчим кг жинтэй, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгийг судлаачид тогтоожээ.


Буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон бугын дүрс тод дүрслэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм.


Хоймор нутгийг зорьж буй иргэд Хөвсгөл нуур орох замдаа тус буган чулуун хөшөөг үзэж сонирхдог болжээ.

 

Холбоотой мэдээ