СЭЛЭНГЭ: 75 жилийн өмнө Сүхбаатар өртөөнөөс анхны галт тэрэг хөдөлж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн
Сүхбаатар өртөөний үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой тохиож байна.
1949 оны 11 дүгээр сард УБТЗ-ын Сүхбаатар өртөөнөөс анхны гал
тэрэг хөдөлж байжээ.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын А/26 дугаар захирамжаар
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сүхбаатар өртөөг аймгийн
“Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Мөн Сүхбаатар өртөөний ахмад төмөр замчин Л.Алтанцэцэгийг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор, Үнэлгээний
операторч Б.Баттунгалаг, Ерөө өртөөний жижүүр Ч.Баян-Эрдэнэ
нарыг аймгийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа.
Энэ үеэс өдгөөг хүртэлх 75 жилийн түүхэн хугацаанд тус өртөө нь Ази, Европыг холбосон төмөр замаар Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын бүхий л салбарын ачаа тээврийг хариуцан олон улс, орон нутгийн зорчигчдын бат найдвартай унаа байж, экспорт, импортын үүд нь болсоор иржээ.