ДОРНОД: Ажилгүйдлийн түвшин 7.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.4 хувьтай байна гэж ХХҮГ-аас мэдээллээ. Ажиллах хүч буюу ажил хийхэд бэлэн 38 мянган иргэн байгаа юм.
Энэ сарын байдлаар Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд 1800 иргэн ажил хайж бүртгүүлснээс 865-ыг нь түр болон байнгын ажлын байранд зуучилжээ. Яг одоогоор 892 иргэн ажил идэвхтэй хайгчаар бүртгэлтэй байна.
Дорнод аймаг нийт 84 мянган хүн амтай. Үүний 36 мянга нь
ажиллагсад, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 62 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин
67 хувьтай байна гэв.