"Салхит хот" Баку
ФОТО МЭДЭЭБАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган жилийн түүхтэй үзэсгэлэнт хот юм.
Каспийн тэнгисийн эрэг дагуу оршдог тус хот далайн түвшнээс доош 28 метрт оршдог бөгөөд далайн уур амьсгал, ширүүн салхитай тул “Салхит хот” хэмээн нэрийддэг байна.
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий