Балиг чиглэсэн олон улсын нислэгүүд саатжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖАКАРТА, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /AFP/. Индонезийн Левотоби галт уул дэлбэрч тэнгэрт үнс нурам цацсаны улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд тус арлыг чиглэсэн олон арван нислэгээ цуцлахад хүрч байна.
Бали арал бол Индонезийн аялал жуулчлалын гол цэг бөгөөд
Австралийн жуулчдын очих дуртай газар юм. Галт
уул дэлбэрч эхэлснээс хойш Балигийн “I
Gusti Ngurah Rai” олон улсын
нисэх онгоцны буудалд буух хөөрөх нислэгүүд саатаад байна.
“Индонезийн Левотоби галт уулнаас цацагдсан үнс нурам Бали руу ирж буцахад аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна” гэж Австралийн агаарын тээврийн “Jetstar” компани лхагва гарагт мэдэгджээ. “Галт уулын үнс нурам нь нисэх онгоцны аюулгүй ажиллагаанд ихээхэн аюул учруулж байна” гэж “AirAsia” компани мэдэгдээд хэд хэдэн нислэгээ цуцалсан байна.
Галт уулын чулуулаг,
лаав, үнс нурам
тогооноос 8 км зайд хальсан
тул эрх баригчид мягмар
гарагт аюулын бүсийг 9 километр болгон өргөжүүлсэн байна.
Балигаас 500 км зайд орших Зүүн Нуса-Тенггара
мужийн Флорес арал дээр байрлах Левотоби галт уул 2023 оны сүүлээс хойш идэвхжиж эхэлжээ.
Сүүлийн долоо хоногуудад 1703 м өндөр
галт уул олон удаа дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж
бэртсэнээс гадна 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
130 орчим идэвхтэй галт уултай Индонез улс дэлхийн геологийн хамгийн идэвхтэй бүс болох Номхон далайн галт цагариг дотор оршдог.