Монголын чөлөөт бөхийн холбоо ирэх сард хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-19 11:01:24

Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны Их хурал арваннэгдүгээр сарын 19-нд хуралдах болжээ.

Хурлаар Ерөнхийлөгчөө сонгож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм. Спорт холбоодууд олимпиос хойшхи 90 хоногт багтан хуралддаг уламжлалтай. Одоогийн байдлаар зөвхөн Монголын Жүдо бөхийн холбоо хуралдаад байна. Тус холбоо өнгөрсөн сарын 14-ний өдөр Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгон дотоод асуудлаа ярилцаад байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ