ӨВӨРХАНГАЙ: Аймгийн шилдэг тогооч нарыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн тогооч нарын ур чадварын IV уралдаан
боллоо.
Арвайхээр хотын хүндэт иргэн, нийтийн хоолны технологич инженер Ц.Батмөнх агсны нэрэмжит “Өвөрхангай аймгийн шилдэг тогооч шалгаруулах ур чадвар 2024” уралдаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнс, нарийн боовны цехийн 85 тогооч оролцож, ур чадвараа сорьсон юм.
Уралдаан ресторан, зоогийн газар, кафе, орчин үеийн монгол хоол, цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдийн хоол, эмчилгээ, сувиллын хоол, талх, нарийн боов гэсэн төрлөөр болж, төрөл тус бүрд шилдгүүдийг шалгарууллаа.
Уралдааны шилдгийн шилдэг шагналыг "Cosymall" рестораны баг хүртсэн бол ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналаар Б.Дашлхагва, тогооч нарын нэрэмжит шагналаар Ц.Лхавагдолгор нар шагнуулжээ.
Тогоочдын хийж буй хоол нь орчин үеийн дэвшилтэт шинж чанарыг агуулах, нарийн ажилбар оруулах, орц нормыг баримтлах, цаг ашиглах, порцлох, таваглахдаа ур чадвар харуулсан байх шаардлагыг тавьсан байна.
Тогоочдын ур чадварыг ахиулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус уралдааныг аймгийн Политехникийн коллежийн 50 жилийн ойн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тогоочдын холбоо хамтран зохион байгууллаа.