СҮХБААТАР: Нартын уулын аргаль 50 орчим толгой болжээ
ФОТО МЭДЭЭБаруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дарьганга сумаас зүүн тийш 30 километрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар бол Нартын уул юм. Энэ ууланд 2012 оноос хойш аргаль нутаглаж буй бөгөөд өдгөө 50 орчим толгой болж өсжээ.