Байгаль орчны хохирлыг тооцох амьдрах орчны үнэлгээний аргыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2015-10-08 18:55:45

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн захирал П.Ханзелманн, дэд захирал О.Батболд, “Байгалийн капитал” компанийн захирал Ю.Баяржаргал, Үнэлгээний холбооны гүйцэтгэх захирал Б.Ихбаяр, БОНХАЖ-ын яамны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан нартай уулзлаа.

Уулзалтаар тус хөтөлбөрийн хүрээнд “Байгаль орчны хохирлыг тооцох амьдрах орчны үнэлгээний аргачлал”-ыг бусад улс орнуудын судалгаанд үндэслэн Монгол Улсын амьдрах орчны үнэлгээний аргыг боловсруулснаа танилцуулав. Байгаль орчны хохирлыг тооцох амьдрах орчны үнэлгээ Герман улсад 0,32 еврогийн үнэтэй байдаг бол Монгол улсын хувьд 67 төгрөг байж болох юм гэж тооцож үзсэнээ хэлсэн юм. Энэхүү арга нь зөвхөн уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглагдахаас гадна дэд бүтэц, барилга хот байгуулалт гэх мэт бүхий л салбарт ашиглаж болох давуу талтайгаараа онцлог аж. Дэд сайд М.Хүрэлсүх, “Уг төслийг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар төсөл болсон байна гэж дүгнэж болохоор байна. Цаашид энэ аргачлал дээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай” хэмээн онцлоод, цаашид уг төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа хөтөлбөрийн захирал П.Ханзелманнд илэрхийлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ