ӨНӨӨДӨР: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-29 07:45:55

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Монголын Тогтвортой санхүүгийн форум-2024 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр болж байна.

  • Төрийн ордонд: Өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг,
  • “Шангри-Ла” зочид буудалд: сэдэвчилсэн сургалт, воркшоп буюу ажил хэргийн уулзалт зохион байгуулж байна. 

09:30-11:00 цагт: НҮБ-ын байранд: НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны хамтран "Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдэлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалт зохион байгуулна.

09:00-17:00 цагт: “Новотел”-зочид буудалд: ХААИС, МУИС, АШУҮИС хамтран “Монгол Улсын бичил биологийн дээд боловсрол-80 жил” хурал зохион байгуулна. Утас: 8802-3300.

10:00 цагт: Төрийн ордонд: Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024- үндэсний чуулган болно.

10:00-13:00 цагт: Барилгын хөгжлийн төвд:“Нийслэлийн нийтийн тээвэрт суурилсан хөгжил” уулзалт хэлэлцүүлэг болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгээс танилцуулна.

11:00 цагт: ХӨСҮТ Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдал, тандалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгнө.

12:00 цагт: “Буянт-Ухаа” спортын ордонд: асгийн газрын цом-2024” спортын тэмцээн болно. Утас8911-9482, 9612-1060.

13:00 цагт: Спортын төв ордонд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн 46 дахь удаагийн тэмцээний нээлт болно. Утас: 9928-5651.

-Үндсэн хуулийн цэцэд: Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно. 

Холбоотой мэдээ