БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 6.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-29 17:23:32

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын газар оны эхний 10 сарын байдлаар улсын төвлөрсөн төсөвт 29.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 31.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 105.6 хувьтай гарчээ.


Харин орон нутгийн төсөвт 22.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 28.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 6.3 тэрбум төгрөг буюу 128.7 хувиар давуулан биелүүлсэн байна.


Төсвийн нийт орлогын 22.5 тэрбум нь хүн амын орлого, 1.2 тэрбум нь хөрөнгийн албан татвар, 725.9 сая нь бусад татвар, төлбөр, хураамж байна.


Харин байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 1.6 тэрбум, газрын төлбөрөөс 365.6 сая, нийтлэг татварын бус орлогоос 1.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ