ХОВД: Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-02 11:28:36

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймгийн томоохон гол болох Ховд, Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч голын мөсний зузаан 6-11 см байна. 


Харин Буянт, Булган, Чоно-Харайх, Төгрөг гол мөсөн зах, дунд зэргийн зайртай, мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байна.


Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Ховд аймгийн зарим гол, нуурын мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа.


Иймээс иргэд, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.  

 

 

Холбоотой мэдээ