ДОРНОГОВЬ: Цэрэг эрс тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид арванхоёрдугаар сарын 2-нд цэргийн тангараг өргөлөө.
Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн, иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албанд татагдсан залуус цэргийн
тангаргаа өргөх үеэр тэдний аав ээж, ахан дүүс нь ирж энэхүү баярыг хуваалцсан
байна. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал,
Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа С.Баярмагнай нар
оролцож цэрэг
эрсэд эх орноо батлан хамгаалах үйлсэд нь амжилт хүсжээ.
Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар анги нь 1932 онд “Зургаадугаар морьт дивиз” болон байгуулагдсанаар| өнөөгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн үндэс, суурь тавигдаж эрэлхэг дайчин замналын түүх эхэлжээ.
Тус анги 1939
оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд нөхцөлд зэвсэг, галт
хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулж байсан бөгөөд эдүгээ энх цагийн
бүтээн байгуулалт, энхийн үйлсэд ч хувь нэмэр оруулж байна.