СЭЛЭНГЭ: Хоршооныхон зээлээ зориулалтын дагуу зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангаас төвийн бүсийн аймгуудад “Шинэ хоршоо” хөдөлгөөний
хүрээнд олгож буй батлан даалттай зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд
хяналт шалгалт хийж байна.
Тус сангийн
албан хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант суманд ажиллахдаа "Eрөө
агротeх", "Жавхлант тулгат чандмань" хоршооны үйл ажиллагаатай
танилцаж, зээлийн эргэн төлөлтөд хяналт хийжээ.
Тодруулбал, Ерөө сумын "Eрөө агротeх"
хоршоо 33 сая төгрөгийн батлан даалттай санхүүжилт авч, үхэр, трактор, тармуур
авч зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна.
Тус хоршооны
гишүүн Т.Түмэнжаргал, “Бид хоршоонд орохоос өмнө хүнээс багаж гуйж, өвс тэжээлээ
бэлтгэдэг байсан. Харин одоо техникийн
хүчээр ажлаа маш хурдан амжуулж, цагаа хэмнэж байна. Энэ жил өвс тэжээлээ
бүгдийг нь боож бэлтгэсэн. Хоршоонд орсноор ажлаа хүний хүчээр биш, техникийн
хүчээр хийдэг боллоо.
Бид үр хүүхдүүдтэйгээ хамтраад энэ хоршоог байгуулсан. Урд нь малчны зээл
аваад хүүний өрөнд ороод явдаг байлаа. Малчдын хоршоогоор дамжуулж, зээлийн батлан
даалтад оруулж, бидэнд тоног төхөөрөмж авах боломжийг олгож өгч байгаа нь маш
их тус болж байна. Манай хоршоо 5 тонн тэжээл, мөн задгай өвс бэлтгэж авсан. Бас
худаг гаргасан” хэмээн ярилаа.
Жавхлант
сумын "Жавхлант тулгат чандмань" хоршооны 2 гишүүн 100 сая төгрөгийн
зээлд 60 сая төгрөгийн батлан даалттай
санхүүжилт авсан байна.
Тус хоршооныхон
өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, хашаа хороо, малын байраа засаж сэлбэн хадлан тэжээлээ
бэлтэжээ. Мөн эднийхэн авсан зээлээрээ сүүний чиглэлийн үхэр авч, фeрмийн байраа
өргөтгөн зээлийг зориулалтын дагуу зарцуулжээ.