СЭЛЭНГЭ: Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-03 13:05:19

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна.

 

Тухайлбал аймгийн төв Сүхбаатар хотын хүнсний зах, худалдааны төвд өнөөдрийн байдлаар хонины мах 11000-11500, Алтан тарианы 1-р гурил 2317-2333, сүү 2500-2700, элсэн чихэр 4300-4467 төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Харин үхрийн мах 13000-12500 төгрөг, ямааны мах 9500-7500 төгрөг болж буурчээ.

 

Бусад А-80, А-92, дизель түлш барааны үнэ тогтвортой байна.

Холбоотой мэдээ