Монголын хөлбөмбөгчид Бээжинд хамтарсан бэлтгэлд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-10-20 09:51:45

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ долоо хоногоос БНХАУ-ын Бээжин хотноо хамтарсан бэлтгэлийг хийж эхэлжээ.

Өмнөд хөршид 14 хоногийн бэлтгэлээ базааж байгаад Малайзыг зорих шигшээ багт 23 тамирчин багтжээ. Багийн дасгалжуулагчаар З.Баттулга ажиллаж байгаа юм. Энэ удаагийн шигшээ багийг шинэ залуу тамирчдаар бүрдүүлсэн бөгөөд дундаж нь 22 нас 8 сартай байна.

Манай шигшээ баг ирэх сарын 2-11-нд Малайзын Куала Лумпур хотноо болох “AFC Solidarity Cup” тэмцээний бэлтгэлээ ийнхүү эхлүүллээ. Тус тэмцээнд Монгол, Шри Ланка, Макао, Лаос улсууд өрсөлдөх юм.

Д.Өлзий

         

Холбоотой мэдээ