Дундговийн Өндөршилд 15 мандатын 9-д бие даагчид олонхийн санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-20 10:06:52

Сумын ИТХ- ын ээлжилт сонгуульд нам, эвслийн авсан суудлын судалгааг сонгуулийн хэсгийн хороод урьдчилсан байдлаар гаргасан байна.

Урьдчилсан байдлаар Дундговь аймгийн Өндөршил сумын хувьд ИТХ-ын 15 мандатын дийлэнх буюу 9-д нь бие даан нэр дэвшигчид ялалт байгуулсан бол үлдсэн 6 мандатад МАН- ын нэр дэвшигчид олонхийн санал авсан байна.

Харин Адаацаг, Дэлгэрцогт Дэрэн, Говь- Угтаал, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Сайнцагаан сумын ИТХ-д МАН, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай сумын ИТХ-д АН-ын нэр дэвшигчид сонгогчдын олонхийн санал авчээ.

Түүнчлэн Луус сумын ИТХ-ын 15 мандатын 7- г МАН- ын нэр дэвшигчид авсан бол АН 3, МАХН 4, бие даан нэр дэвшигч 1 мандатад,  Дэлгэрхангай сумын хувьд 21 мандатын 11- т МАН, 10- т нь АН- ын нэр дэвшигчид сонгогчдын олонхийн  саналыг тус тус авчээ.

Дэрэн сумын хувьд ИТХ- ын 21 мандаттай бөгөөд бүх мандатад  МАН- ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ.АН- ын нэр дэвшигчдийн хувьд Өндөршил, Дэрэн сумын ИТХ- д мандат авч чадсангүй.

15 сумын ИТХ- ын 295 мандатын төлөө МАН, АН, МАХН- ын  болон бие даасан 604 нэр дэвшигч өрсөлдсөн. Үүнээс  МАН 171, АН 109, МАХН 4, бие даан нэр дэвшигч 11 мандатад тус тус олонхийн санал аваад байна. Нийт 101 эмэгтэй төлөөлөгч сумдын ИТХ- д сонгогдсон урьдчилсан мэдээ гарлаа.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ