Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-11 09:45:58

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол өнөөдөр Төрийн ордонд болно. 


Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулжээ.


ХЗБХ-ны энэ оны 10 дугаар сарын 22-ны тогтоолоор байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан УИХ-д санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ