"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байлгах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэхээр “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Өргөтгөсөн худалгаа маргаашаас эхлэн энэ сарын 12-21-нийг дуустал “Хоршоологчдоос-Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болох аж.