Хүний эрхийн үзэл санааны элч нар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага “Хүний эрхийн үзэл санааны элч” шагналын эздийг тодрууллаа.
Энэ шагналыг шог зургаар
дамжуулж өөрийн үзэл бодол, хүний эрхийн үзэл санааг илэрхийлж ирсэн Соёлын гавьяат
зүтгэлтэн С.Цогтбаяр хүртлээ.
Мөн шагналыг эрх зүйн
шинэчлэлийг дэмжих, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, стратегийн
өмгөөлөл, эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль
тогтоомжийн төсөлд санал өгөх ажлыг ТББ-уудыг оролцуулан зохион байгуулж байгаа
хүний эрх хамгаалагч, иргэний нийгмийн манлайлагч Б.Хишигсайханд гардуулав.
“Хүний эрхийн үзэл санааны элч” нь Монгол Улсад шударга бус явдлын эсрэг зоригтойгоор дугарч, хүний эрхийн үзэл санаанд тууштай үнэнч байж, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бусдыг зоригжуулахад өөрийн авъяас чадвараа зориулсан хувь хүнд хүнд олгодог Монголын “Эмнести Интернэшнл” байгууллагын тэргүүн дээд шагнал юм.
Манай улсад анх 2019 онд Монголын
“Эмнести Интернэшнл” байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор “Хүний
эрхийн үзэл санааны элч” анхны шагналыг хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайханд
олгож байжээ.
Шог зураач С.Цогтбаяр "Хүний
эрхийн үзэл санааны элч" өргөмжлөл шагналыг Ардын зураач, Монголын “Эмнести
Интернэшнл” байгууллагын ууган гишүүдийн нэг Ц.Байды багшийнхаа гараас хүлээн
авч байгаа минь хамгийн том хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм хэмээж байлаа.