Дэлхийн хамгийн их ачаалалтай нислэгүүдийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-19 14:53:05

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /CNN/. Дэлхийн хамгийн их ачаалалтай нислэгийн маршрутуудын жил тутмын жагсаалтыг аялал жуулчлалын мэдээллийн OAG компани танилцуулжээ. Энэхүү жагсаалтыг хоорондоо 105 минут нисэж хүрдэг Хонконг, Тайбэй хотуудын чиглэл 2024 онд 7 сая орчим тасалбар борлуулснаар тэргүүлсэн байна. 


Тодруулбал, Хонконг-Тайбэй чиглэлд /HKG-TPE6 781 577 зорчигч аялснаар цар тахлын өмнөх үеийн тэргүүн байраа дахин эзэлжээ. HKG-TPE чиглэл 2019 онд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан бол өнгөрсөн онд гуравдугаарт жагсаж байлаа. 2023 онд Сингапур-Куала-Лумпурын чиглэл /4.9 сая тасалбар/ хамгийн ачаалал ихтэй байжээ.


Энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт Каир-Жеддагийн чиглэл /5,5 сая тасалбар/ бичигдсэн байна. Египет-Саудын Арабын энэ чиглэл сүүлийн таван жилийн хугацаанд асар хурдацтай өргөжиж, 2019 оны 14 дүгээр байраас 2023, 2024 онуудад хоёрдугаар байр луу ахисан байна.


Дараачийн хоёр байрыг Сөүл эзэлж, Сөүлээс Токио, Осакагийн чиглэлүүд гурав, дөрөвдүгээрт тус тус оржээ. Харин 2023 оны жагсаалтын тэргүүлж байсан Сингапурын гурван чиглэл эхний 10-т бичигдсэн байна. Тодруулбал, Сингапур-Куала-Лумпур дөрөвдүгээрт, Сингапур-Жакарта наймдугаарт, Сингапур-Бангкок есдүгээрт оржээ.


2024 оны хамгийн их ачаалалтай нислэгүүд

Хонконг - Тайбэй

Каир - Жедда

Сөүл - Токио

Куала-Лумпур - Сингапур 

Сөүл - Осака

Дубай - Эр-Рияд

Бангкок - Хонконг

Жакарта - Сингапур

Бангкок - Сингапур

Нью-Йорк - Лондон

 


Холбоотой мэдээ