Тэрэлж, Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. НИТХ, НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж, энэ бямба гаргаас цагийн хуваарийн дагуу "Сүхбаатарын талбай -Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус явуулна.
Иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуухад иргэдийн дийлэнх нь Тэрэлж, Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.