СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эрхэлсэн
ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь
нэмэр оруулж байгаа алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах
мэргэжилтэн, хошууч А.Бат-Эрдэнэ, Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах
ахлагч Э.Давхарбаяр, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар
ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч А.Хоролжав, Мандал сум дахь
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн гал унтраах
автомашины жолооч, ахлах ахлагч Э.Мөнхбаяр нарыг,
Шударга
журам медалиар Эрэн хайх, аврах ангийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч
Э.Төмөрхуяг, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн
аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Энхбаатар, Баянгол сум дахь Гал түймэр
унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С.Билгүүн, мөн
ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Чинзориг нарыг тус тус шагнав.
Мөн
Онцгой байдлын газрын даргын тушаалаар ахлагч цолоор 6, ахлах ахлагч цолоор 1
алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.