Томуугийн сорьцын 28 хувьд томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-12-20 12:46:36

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс хамгийн сүүлд хийсэн тандалтын мэдээгээр нийт сорьцын 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ.


Томуугийн А хүрээний вирус сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг бөгөөд өмнө нь бүртгэгдэж байсан томуу, томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай аж.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд бол томуугийн А хүрээний вирусний эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан байна.

Түүнчлэн чихрийн шижинтэй, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн газар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Холбоотой мэдээ