СҮХБААТАР: Ээлжит хуралдаанаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-20 14:53:44

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаан болж байна. Ээлжит хуралдаан 92,8 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ.


Мөн хуралдаанд бүх ААНБ-ын дарга, удирдлагууд оролцож байна. 



 

Тус хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ. Тодруулбал, аймгийн сонгуулийн хороог татан буулгах, ИТХ-ын хороодыг байгуулж, дарга, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах, ИТХ-ын зөвлөл байгуулах, аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төсвийн төсөлд өгөх Төрийн аудитын газрын санал, дүгнэлт, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах, 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

Холбоотой мэдээ