Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-20 18:09:15

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-нд НЗДТГ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах болжээ.

Өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбарт энэ сарын 28-ны 10.00-19.00 цагт болох юм. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ