Залууст амьдрах ухааны сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 20:17:08

2015 оноос эхлэн “Мэдлэгийн түлхүүр хөгжлийн гарц” ТББ Архангай аймгийн хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газартай хамтран олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний амьдралын итгэл үнэмшил, бие дааж амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох авъяасыг дэмжих зорилгоор Амьдрах ухааны сургалтыг зохион байгуулсаар байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд 5 төрлийн сургалтыг 130 бизнес эрхлэгч нарт зориулан явуулжээ. Түүнээс гадна амьдрах ухаан сургалтанд 40 өрх айлыг хамруулж, жижиг зээлийн төсөл боловсруулахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж аргазүйн зөвлөгөө өгчээ.

Бүлгийн сургалтыг “Архангай” МСҮТ, Өгийнуур сумын төвд зохион байгуулж, 60 иргэнийг хамруулжээ. Үүнээс эмэгтэй 42 байна. Эндээс харахад, амьдрал ахуйгаа өөд татахад бүсгүйчүүл илүү идэвхи санаачлагатай байна.

Тус ТББ-ыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс аж ауй эрхлэлтийн мэргэшсэн сургалтын байгууллагаар шалгаруулжээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ