ДОРНОД: Баяндун суманд бага сургуулийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Чойбалсан 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг ашиглалтад оруулж байна.
Баяндун сумын
ЕБС-д нийт 600 орчим хүүхэд сурч хүмүүжиж байгаагаас бага ангид 300 гаруй хүүхэд суралцдаг. Шинэ байртай болсноор нэг ээлжээр хичээллэх
боломж бүрдлээ. Баяндун сумын ЕБС Улзын хошууны
ууган сургуулиудын нэг бөгөөд
төр нийгмийн нэрт зүтгэлтэн,
эрдэмтэн зохиолч, Монгол Улсын ууган гавьяат багш, доктор профессор Д.Цэвэгмидийн
нэрэмжит сургууль юм.