ТӨВ: Аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрүүдэд вэйп буюу электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болжээ.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон
тамхийг тогтмол хураан авсан байна. Түүнчлэн 2024 онд эцэг эхчүүдээс электрон
тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээллийг сургуулийн захиргаа болон сум,
аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлжээ.