БУЛГАН: ИТХ-ын ажлын баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-03 16:40:21

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламаар ахлуулсан ажлын баг Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр суманд ажиллаж байна.


Ажлын баг сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын гамшгийн эрсдэлээс бууруулах орон нутгийн зөвлөл, төр, төрийн бус байгууллага, уул уурхайн зарим компани, Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг сонсож байна.


Иргэд өөрсдийгөө төлөөлүүлэн сонгосон төлөөлөгчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа оруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэх, нээлттэй ярилцах хүсэлт их байлаа.

 

Ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Л.Одончимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэг, ИТХ-ын БТЗБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Норжинсүрэн, ИТХ-ын ажлын албаны хороо, төлөөлөгч, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Тэгшжаргал нар ажиллаж байна.


Мөн Дашинчилэн сумын ИТХ-ын дарга Ж.Булгантамир, засаг дарга С.Мэнд-Амар нар уулзалтад оролцож  санал хүсэлтийг сонслоо.


Баяннуур сум нь 1860 гаруй хүн амтай, Булган аймгийн төвөөс 224 км, Дашинчилэн сум нь 3000 гаруй хүн амтай, 206 км алслагдсан сум,  харин Хишиг-Өндөр сум 3200 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 70 км юм.














Холбоотой мэдээ