АРХАНГАЙ: Цэцэрлэг хот цэвэр усны төвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар Цэцэрлэг хотод 24/7 буюу өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй ажиллах цэвэршүүлсэн усны төвийг ашиглалтад оруулсан.
Усны төв нь гүний усыг сүүлийн үеийн нано технологиор, зургаан давхар шүүлтүүрээр шүүх ба 99.9 хувиар бактерийг устгасан, хатуулаг багатай усыг шууд уух боломжтой юм. Нэг литр цэвэршүүлсэн ус 120 төгрөг.
Уг автомат худгийг Цэцэрлэг хот дотор улсын чанартай авто замын дагуу байрлуулж, Эрдэнэбулган сумын иргэд төдийгүй баруун аймаг руу зорчигчид, гадаад дотоодын аялагчдыг цэвэр усаар бүрэн хангаж байна.
Иргэд цэвэр усны төвөөр үйлчлүүлэхдээ 40 литрийн савнаас бага хэмжээтэй ямар ч төрлийн
саваар ус авах боломжтой. Харин ус авах картыг
“Ар Ус Ундарга” ХХК-иас авч, цэнэглэсэн байх шаардлагатай юм.