ОРХОН: Футзалын хөвгүүдийн 11 насны ангилалд "Хангарьд" багийнхан мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-13 10:21:43

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын13 /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд хамгийн бага насны ангилал болох 11 хүртэлх насны улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн боллоо.


2025 оны футзалын хөвгүүдийн 11 насны ангилалд 43 багийн 530 гаруй тамирчин оролцсоноос Орхон аймгийн Хангарьд клубийн Ө.Ганбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" багийн тамирчид мөнгөн медаль хүртлээ.


Энэ жилийн хувьд тэмцээнд оролцоход аймгийн Биеийн тамир спортын газар, “Хангарьд” спорт цогцолбор, “Орхон дэвшил”, “Баганадант”, ”Айперо” компаниуд, 8-р сургуулийн хамт олон зэрэг байгууллага, эцэг эхчүүд ивээн тэтгэжээ. Энэ жилийн тэмцээнийг бүтэн талбайд зохион байгуулсан байна.


Жил ирэх тусам уг төрөлд нас насны тэмцээнд оролцох өсвөрийн хөлбөмбөгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр ур чадвар нэмэгдэж байгаа тухай зохион байгуулагчид онцолжээ.

Холбоотой мэдээ