Нүүрстөрөгчийн мяндсаар хийсэн анхны галт тэргийг ашиглаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЧИНДАО, 2025 оны нэгдүгээр сарын 13 /The People's Daily/. Нүүрстөрөгчийн мяндсаар хийсэн вагонууд бүхий дэлхийн анхны метроны галт тэрэг Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Чиндао хотод явж эхэлжээ.
Энэхүү төслийг Чиндао хотын захиргаа болон вагон үйлдвэрлэгч “CRRC Qingdao Sifang” компани хамтран хэрэгжүүлсэн байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээр нүүрстөрөгчийн мяндаст суурилсан нийлмэл материалыг Хятад болон дэлхийн хэмжээнд метроны галт тэрэгний үйлдвэрлэлд гол материал болгон ашиглах шинэ боломж нээгдэж байна.
Нүүрстөрөгчийн мяндсыг ашигласнаар галт тэрэгний жин 11 хувиар багассан бол эрчим хүчний хэрэглээ нь 7 хувиар буурчээ. Ингэснээр Хятадын метроны галт тэрэг илүү хөнгөн, байгаль орчинд ээлтэй болно.