АРХАНГАЙ: 2025 оны төсвийн орлогыг 26.8 тэрбум төгрөгөөр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-13 17:11:53

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ оны өмнө хуралдаж, 2025 оны төсвийг баталсан. Аймгийн төсвийн нийт зарлагыг 89.2 тэрбум төгрөгөөр баталсан.


Төсөвт аймгийн орлогын нийт дүнг 26.8 тэрбум төгрөг байхаар баталсан ба үүнээс татварын орлого нь 24.8 тэрбум байхаар баталжээ.


Улсын төсвөөс 46.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна.


2025 оны төсөвт орон нутгийн авто замын санд 1.4 тэрбум, хөтөлбөр хэрэгжүүлэх зардалд 2.4 тэрбум, хотын нийтийн хүн тээврийн үйлчилгээнд 322.2 сая, ахмадын байгууллагад 128.5 сая төгрөгийг тус тус суулгасан байна.


Орон нутгийн хөгжлийн санд аймаг, сумынх нийлээд 15.5 тэрбум төгрөгийг тусгаж баталжээ.


Аймгийн 2025 оны төсвийн жилд аймгийн төсвөөс сумдын төсөвт нийт 24.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байна. Харин аймгийн төвийн сум болох Эрдэнэбулган сум аймгийн төсөвт 4.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ.   

Холбоотой мэдээ